Бидний тухай
Эм Жи Жи И Си ХХК нь 2014 онд байгуулагдсан дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Төв аймгийн Заамар сумын нутагт 60 гаруй ажиллагсадын бүрэлдэхүүнтэйгээр дэлхийд алдартай DOOSAN, Caterpillar, Sinotrack, Komatsu зэрэг үйлдвэрийн 20 гаруй технологийн техник ашиглан уул уурхайн нөхөн сэргээлт, олборлолт болон орон сууцны барилгын угсралт, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.
Тус компани нь Монгол улсын геологи геофизикийн судалгааны анхны байгууллага болох Геологи, Геофизикийн Эрлийн “Монголын Гэгээ” хувьцаат компанийг өөрчлөн зохион байгуулах явцад геологийн эрэл хайгуул, уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг нь уламжлан бүтцийн өөрчлөлтөөр үүсгэн байгуулагдсан компани юм. Монголын Гэгээ ХК нь Монгол орны нутаг дэвсгэрт геофизикийн хайгуул явуулах зорилгоор 1963 онд байгуулагджээ. Манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үед олон нэгж болон тарсан ба 1993 онд хувьчлагдсан боловч мэргэжлийн боловсон хүчин, үндсэн техник хэрэгслээ хадгалан хайгуул шинжилгээний ажлаа гүйцэтгэсээр байна.
Компани нь алтны үүсмэл орд ашиглахын зэрэгцээ барилгын салбарт тухайлбал орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулах чиглэлд үйл ажиллагааг 2017 оноос эхлэн явуулж байна. Компаний хэрэгжүүлсэн төсөл болох Сувдан Сондор хотхон нь 2018 онд бүрэн ашиглалтад орж 100 хувь борлуулалт хийгдсэн. 2022 онд Старрезиденс орон сууцны төслийг мөн бүрэн ашиглалтад оруулсан.
Манай компани Монгол улсын геологи геофизикийн судалгааны анхны байгууллага болох Геологи, Геофизикийн Эрлийн “Монголын Гэгээ” хувьцаат компанийг өөрчлөн зохион байгуулах явцад геологийн эрэл хайгуул, уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг нь уламжлан авч 2014 онд Эм Жи Жи И Си нэртэйгээр үүсгэн байгуулагдсан компани юм.
Бидний бүтээн байгуулсан болон гаргасан ололт амжилт бүхний ард чадварлаг хамт олны нөр их хөдөлмөр болон үнэнч харилцагчид та бүхний итгэл найдварын үндсэн дээр тогтож байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.
Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Алсын хараа
Байгаль, нийгэм, эдийн засгийн тэнцвэрийг хадгалсан уул уурхайн жишиг компани болох.
Эрхэм зорилго
Салбарын хууль эрх зүй, аюулгүй ажиллагаа, байгаль орчны стандартыг чанд мөрдөн, үр ашигтай олборлолт явуулахын зэрэгцээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чадвартай боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлж, улс орон болон нийгэмд тогтвортой үнэ цэн бүтээх
Ажилтан
Технологи
Нөхөн сэргээлт
Түншлэл
Чанар
Ажиллах орчин
Тоон мэдээлэл
Нийгмийн хариуцлага
2017 оноос одоог хүртэл жил бүр Нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд Төв аймгийн Заамар сумын хэрэгцээнд зориулж:
АНУ-д үйлдвэрлэсэн өвс, тэжээл пресслэгч тоног төхөөрөмж,
Мал нядалгааны тусгай хөргүүр бүхий цех барьж, хүлээлгэн өгсөн,
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүдний хүрээнд Сумын төвийн камержуулалт, Хайлааст багийн төвийн камержуулалт,
Хайлааст багийн эмнэлэгийн түргэн тусламжийн тусгай зориулалтын автомашин, эмнэлэгийн тоног төхөөрөмж,
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Хайлааст багийн зам усалгааны автомашин, багийн төвийн зам засварын ажил,
Төв аймгийн Заамар сумын 100 жилийн түүхийн товчоон түүхийн судалгааны ном бичүүлж хэвлүүлэн хүлээлгэн өгсөн,
Заамар сумын арван жилийн сургуулийн дээврийн засвар, дотуур байрны засвар, технологийн кабинетийн бүрэн тоног төхөөрөмж, математикийн олимпиад зэргийг ивээн тэтгэсэн,
Заамар сумын ЗДТГ-ын хэвийн үйл ажиллагаа явуулах албан хаагчдад нэн түрүүнд шаардлагатай тоног төхөөрөмжийг тус тус авч хэрэгжүүлэн хүлээлгэн өгсөн.